Нome

Welcome

Японд амьдарч буй гадаадынханд зориулсан “THE ROOM SEARCH BLOG IN MONGOLIA”гэдэг блог нээгдэж эхэллээ. Энэхүү блогтоо японы Үл хөдлөх хөрөнгийн байгуулгуудын тухай, орон сууцтай холбоотой мэдээлэл, хэрхэн байр хайх, шаардагдах бичиг баримт, мэдүүштэй, санууштай хэрэгтэй зөвөлгөө болон бусад мэдээлэлээр хангах болно.Та бvхнийг дэмжинээ гэдэгт итгэж байна !
Токио нь япон орны нийт хүн амын 9.6% -нь төвлөрсөн 12 сая хүн амтай хот юм. Хүсэл мөрөөдлөө зүрх сэтгэлдээ өвөртлөн, өөрийн зорилгыг биелүүлэхээр ирж буй гадаадын олон зочид, ажилчид, албан хаагчид, урлагынхан болон оюутануудын тоо өдөрөөс өдөрт нэмэгдсээр байна. Эдгээр хүмүүст Токиогийн үүд хаалгыг нээж, тэдний тав тухтай амьдралыг бүрдүүлэх боломжоор хангах нь бидний зорилго билээ.

Байр хайхаас гэрээ хийгдэх хvртэлх журам

1. Мэдээлэл цуглуулах

Байрны тухай мэдээлэлийг сэтгvvл болон интэрнэтээс шалган хайж болно. Байрны тухай øøрийнхøø хvссэн шаардлагуудаа цаасан дээр урьдчилан бичиж тавиад байрны мэдээлэлүүдтэй харицуулж хайх нь таньд илүү дөхөм болно. 

2. Үл хөдлөх хөрөнгийн албанд хүсэлт тавих

Vл хøдлøх хøрøнгийн албанд хандан хайж буй байрныхаа тухай болон байрны зураглал, øрøøний зургийг хvссэнээ илэрхийлж болно. Мøн батлан даагч хvний тухай болон ойролцоогоор эхэнд тøлøгдøх мøнгøний талаар лавлаж асуух нь илvv дээр болов уу. 

3. Байраа vзэx

Үл хөдлөх хөрөнгийн албаны ажилтан таньд газарчаар явж байрыг үзүүлэн танилцуулна. Хэмжилт хийх хэмжүүр авч явах нь таньд хэрэг болох болов уу.

 

4. Θргøдøл -Хvсэлт

Vл хøдлøх хøрøнгийн албаныхан таны хvсэлтийг шалгаж vзсэний дараа таны øргøдøлийг албан ёсоор хvлээн авна. Гэрээ хийгдэж дуусаагvй.

5. Гэрээ хийгдэх

Та гэрээ хийх Vл хøдлøх хøрøнгийн албанаас гэрээнд зайлшгvй шаардлагатай бичиг баримтуудыг бvрдvvлж øгнø. Эцэст нь гэрээ хийгдэх болно.

Японд 3 төрлийн орон сууцны барилгууд байдаг

Орон сууц – ( Апаато ) アパート

Апаато нь хөнгөн төмөр болон модоор баригдсан байдаг. Ихэвчлэн 2 болон түүнээс бага давхартай,  ханууд нь нимгэн байх төдийгүй таньд хөрш айлын чимээ сонсогдоно.

Орон сууц- ( Маншин) マンション

Маншин нь 3 болон түүнээс дээш давхартай бөгөөд ган төмөрөөр суурь бүтэц нь баригдсан төдийгүй бэтоноор цутгаж бэхжүүлсэн байдаг. Түрээс нь Апаатоос өндөр үнэтэй байдаг.

Хувийн орон сууц – ( Кашияа )貸家

Кашияа нь “хувийн байшин гэж“ нэрлэгддэг.Энэ нь түрээсээр буюу зээлээр төлөгдөж болдог.

Япон дахь орон сууцны хэмжээ

1 ROOM ( рүүм):Ийм 1 өрөө байр нь ихэвчлэн унтлагын өрөө, гал тогооны өрөөтэй залгагдсан, бие засах болоn угаалгын өрөө нь хамт байрласан байдаг. Ерөнхий дундаж хэмжээ нь 16㎡~20㎡.

1K:  Хэдийгээр 1 ROOM (рүүм)-тэй адилхан хэмжээтэй боловч, 1K- гэдэг нь Унтлагын өрөө гал   тогооны өрөө тус тусдаа байрладаг.

1DK: Нийт хэмжээгээрээ 1ROOM болон 1K -ээс харьцангуй том хэмжээтэй. Унтлагын өрөө тусдаа, хоолны өрөө болон гал тогооны өрөө хамтдаа байрладаг.

1LDK : нь унтлагын өрөө болон том өрөө тус тусдаа байрладаг.
Ийм төрлийн апаато-ийн хэмжээ 40㎡~60㎡ байдаг.

1SLDK: нь хэрвээ ханын шүүгээтэй жижиг өрөөг тооцохгүй бол 1LDK-тэй адилхан.

Дээр дурдсан өрөөний нэрний томъёололыг тайлбарлахад:
Тоо- байранд хэдэн өрөө байгааг илэрхийлэх,
K-гэдэг нь Гал тогооны өрөө ,
D- гэдэг нь Хоолны өрөө,
L- гэдэг нь Том өрөө ,
S – гэдэг нь Ханын шүүгээтэй жижиг өрөөг илэрхийлнэ.

Байрны зураглалууд нь тухайн өрөөний тооноос хамаарах, хамт байрлагдах, тус тусдаа байрлагдахаас шалтгаалж нэрлэгдэнэ. Жиш: 2SDK -гэдэг нь 2 өрөө , хоолны өрөө , гал тогооны өрөөтэй болон том ханын шүүгээтэй өрөөтэй байр.

Япон хүмүүсийн орон сууцны сонголт

Япон нь цаг агаарын 4 улиралтай, цонхнууд нь өмнөд тал руугаа харсан байранд их дуртай.Өмнө зүг рүү харсан цонхнуудтай өрөөнүүд нь зун болон өвлийн улиралд нар арай удаан тусдагаар давуу талтай. Хэрвээ та нарны тусгалыг нэг их бодохгуй бол хойд тал руугаа цонхтой байр нь арай хямд байдаг. Мөн булан талын байрууд нь 2-оос дээш цонхтой .

Aюулгүйн үүднээс 2 давхраас дээш байранд дуртай. Япон улс нь зам тээврээр маш их хөгжсөн учраас ихэнх орон сууцууд нь автобусны буудал буюу галт тэрэгний буудалаас алхаад хүрэх зайтай байрыг илүү сонирхдог. Япон дахь Үл хөдлөх хөрөнгийн газар нь тухайн эд хөрөнгө нь буудалаас хол ойрын зайг заавал бичиж тавих дүрэмтэй байдаг.

Баригдсан хугацаа

Япончуудын ихэнх нь шинээр баригдсан барилгыг сонирхдог. Хэрвээ, энэ нь таньд тийм чухал биш бол та арай хямд байр хөлслөх боломжтой. Хуучин байрууд ч мөн том өрөөтэй байрнууд байдаг. Хэрвээ та том өрөөг хүсвэл тухайн байрны баригдсан хугацаанаас шалтгаалж таалагдсанаа сонгож болно.

Гал тогооны өрөө

Цахилгаан плиткатай газрууд байдаг ч япончууд 2 болон түүнээс дээш газан плитканы тулгууртай байрыг илүү сонирхдог. Хоол хийх дуртай хүмүүст 2-3 тулгууртай газан плиткатай байр нь нэн тохиромжтой тул сонирхох нь элбэг байдаг. Хэрвээ, та гэртээ хоол хийх нь ховор бол хямд байр олох боломж ихтэй.

Угаалгын өрөө болон бие засах өрөө тус тусдаа байрлах

Японд халуун усанд биеэ халтал удаан сууж орох гэсэн ойлголт соёл заншил мэт тархсан байдаг. Ихэнх япончууд шүршүүрт орох нь хангалтгүй гэж үздэг. Мөн япончууд угаалгын өрөө болон бие засах өрөө нь хамт байхыг тохиромжтой гэж үздэггүй. Энэ тухай таны анхаарал татаж байгаа бол тухайн үл хөдлөх хөрөнгийг зуучлах албанд өөрийн санааг бүрэн ойлгуулж хэлвэл, тэд таны хүсэлтийн дагуу байрыг хайж эхэлнэ.

Япон дахь газар хөдлөлт

Японд газар хөдлөлт явагдах нь маш элбэг тохиолддог гэдэгийг та андахгуй биз. Яг үнэндээ, дэлхийн хэмжээний газар хөдлөлтийн 15 % нь япон оронд тохиолддог. Тийм ч учраас, японд амьдарч буй хүмүүс нь байнгын тохиолдох газар хөдлөлтөөс өөрсдийгөө хамгаалах сургалтыг цэцэрлэг болон бага ангиасаа суралцдаг. 1995 оноос хойш баригдсан барилгууд нь газар хөдлөлтөөс маш сайн хамгаалалттай баригдсан байдаг.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: